“Торгон нутаг” клубын тухай

Он цагийн түүхийг эр зориг, морин төвөргөөн, хөдөлмөр бүтээлээрээ сийлсэн эрхэм торгууд түмний өлгий нутаг Ховд аймгийн Булган сумын харьяат 23 залуус нэгдэж “Торгон нутаг” хэмээх энэ клубыг 2007 онд үүсгэн байгуулсан ажээ.

Элгэн түмнээ, эх нутгаа гэсэн тэмүүллээр байгуулсан энэ клубийн эрхэм зорилго нь “Төрсөн нутаг орон, торгууд түмэндээ бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалт хийх, өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, өв соёлыг хүүхэд залуустаа түгээн дэлгэрүүлэх”.

Тус клубынхэн 2007, 2009 онуудад Бүрэнхайрхан уулын Тахилгын баяр наадмыг зохион байгуулж, Ховд аймгийн төвд 2,2 га газарт “Сорхогтань хатан”-ы нэрэмжит соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгосон. Тэдний дараагийн том ажил бол өсөж өндийсөн өлгий нутаг, өстөний өмнө сөхрөөгүй Зоригт Увш ханы агуу үйлсийг мөнхлөх 6 метр өндөр хөшөөний бүтээн байгуулалт бөгөөд энэ ажил нутгийн олны дэмжлэг, сайн санаат ах дүүс, клубын сэтгэл нийлсэн анд нөхдийн дэмжлэгээр дуусах шатандаа ороод байна.

“Торгон нутаг” клубын бүрэлдэхүүн: Тэргүүн-О.Батнасан, гишүүд Х.Бат-Эрдэнэ, Тө.Алтангэрэл, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Д.Гантулга, Е.Мягмарсүрэн, Б.Мөнхбаяр, Б.Мөнхбат, Г.Эрдэнэ-Очир, Б.Мөнхтөр, Д.Энхсайхан, Х.Мартхүү, Х.Баттөр, Та.Алтангэрэл, Б.Мягмарсүрэн, Б.Болдбаатар, Н.Баатарцог, Б.Амгаланбадрах, Б.Гантулга, Ц.Баатархүү, Т.Алтансүх, О.Ганбат.lob

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Г. Ганбаатар

Энэ клубыг байгуулсан та бүгдэд амжилт хүсье.

bambar (зочин)

nutgiin ah nar sa n zuil hj bgad n bayrldag shuu

dul (зочин)

ta buhend amjilt husii

M.Narmandakh (зочин)

Bid huchee negtgeh yostoi.Ta buhendee bayarallaa.

togtoh (зочин)

goe shuu bayrlalaa iluu ihiig hiigeerei

энхцэцэг (зочин)

Булган нутгийн зон олон та бүхэнд маш их талархаж явдаг шүү.Илүү ихийг хийж бүтээгээрэй амжилт хүсье.

OYUNAA (зочин)

taanan tal gej haana baidag ve? mon taatsangiin havtsal gej bas haana baidag ve? medeh humuus ni helj ogch tuslaarai

Торгууд сэвгэр (зочин)

Сайн байцгаана уу, залуусаа?

Юуны өмнө та бүхэндээ ажлын амжилт хүсье! Торгон Нутаг клуб-д гишүүн болж орж болдог уу? Хэрэв болдог бол яаж холбоо барих мөн яаж гишүүн болох талаар мэдээлэл авмаар байна. Миний аав Ховд аймгийн Булган сумын хүн байсан ба би ч бас багадаа зуны амралт болгондоо Булган сумд очдог байлаа. Харамсалтай нь хайртай аавыгаа олон жилийн өмнө өвчний улмаас алдан өөрөө би гадаадад ирэн суурьшиж хамаатан садантайгаа харамсалтайгаар холбоо тасарсан, одоо тэднийгээ хайж олж уулзмаар байна, мөн танай клуб элсэж хүн болж тэр тусмаа Торгууд үндэстэн болж төрснийх нутгийхаа төлөө жаахан ч гэсэн зүйл хийж бурханы оронд байгаа аавыгаа баярлуулмаар байна. Надад туслана уу, маш их баярлалаа.

Хүндэтгэсэн:



Торгууд сэвгэр.

ийкаа (зочин)

торгууд нутаг сайхан
торгон элс нь зөөлхөн,
тоокуу гос нь эвтэйхэн,
торгууд сэвгэр нь янагхаан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)